“Бизнесээ чөлөөлье” сарын хүрээнд “ЭРДЭНЭТ 2040” бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлгийг зохион байгуулав.
2016-03-05 УБ ХОТ ДАХ ОРХОН АЙМАГ
Түвшинжаргал Энх-Амгалан 358

“Бизнесээ чөлөөлье” сарын хүрээнд “ЭРДЭНЭТ 2040” бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Монголын залуучуудын холбоо 2016 оны үйл ажиллагаагаа Чөлөөлье уриан дор хэрэгжүүлж байна. 3-р сарыг “Бизнесээ чөлөөлье” уриатайгаар ажиллаж байгааг дэмжихийн зэрэгцээ манай салбар холбооноос гаргасан “Эрдэнэт 2040” санаачлагын хүрээнд “ЭРДЭНЭТ 2040 - БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг 3-р сарын 05-ны өдөр Эрдэнэт хотноо Амгалан оршихуй ордонд болсон бөгөөд нийт 20 гаруй бизнес эрхлэгчид оролцож санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгийн эхэнд холбооны тэргүүн Ү.Амарбат ерөнхий танилцуулгыг хийсэн ба үүний дараа чөлөөтэй ярилцлага зохион байгуулагдаж бүх оролцогчдын санал санаачлагуудыг тэмдэглэж үйл ажиллагаа өндөрлөлөө.

Уг хэлэлцүүлгээр гарсан санал санаачлагуудыг цаашид урт хугацааны хөгжлийн төлөвлөлтөнд тусгаж ажиллах юм.

Сэтгэгдэл ачааллаж байна ..