2015-11-16 УБ ХОТ ДАХ ОРХОН АЙМАГ
Түвшинжаргал Энх-Амгалан 296

Залуучууд хотынхоо ирээдүйн төлөө “ЭРДЭНЭТ 2040” санаачлагыг гарган ажиллаж байна.

Эрдэнэт хот бол Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний долоон хувийг үйлдвэрлэдэг Улаанбаатар хотын дараа орох үйлдвэрлэгч аймаг билээ. Энэ хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр нь “Эрдэнэт үйлдвэр” бөгөөд 5000 гаруй ажилтан албан хаагчдыг нэгтгэсэн том өрх айл билээ. Гэхдээ бидний өмнө буй гол асуудал бол үйлдвэрийн нөөц баялаг хязгаартай бөгөөд уг хязгаарлагдмал нөөцийг дууссаны дараа хот маань хэрхэн хөгжих талаарх үзэл баримтлал байхгүй байгаа явдал юм.

Тиймээс Улаанбаатар хот дахь Эрдэнэтийн залуучууд “ЭРДЭНЭТ 2040” санаачлагыг гаргасан ба уг санаачлага хотынхоо урт хугацааны хөгжлийн төлөвлөлтийг гаргах, түүнийгээ тогтвортойгоор хэрэгжүүлэх юм.

Санаачлага нь 2015 оны 05-р сард эхэлсэн бөгөөд  одоогоор үндсэн үзэл баримтлалаа боловсруулж, Залуучуудын дунд болоод бизнес эрхлэгчдийн дунд 2 удаагийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулаад байгаа юм. Цаашид санал хүлээн авах 2 удаагийн хэлэлцүүлэг хийх ба нэгдсэн форум зохион байгуулах юм. Эдгээр үйл ажиллагаануудын дараа ажлын нэгдсэн баг гарч уг баг урт хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичгээ гаргах юм.

Залуучууд урт хугацааны өрсөлдөх чадвартай, ирээдүй баталгаатай ЭРДЭНЭТ хотыг хүсч байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..