“АМЖИЛТЫН ХӨТӨЧ” цуврал уулзалт сургалтыг амжилттай хийлээ.
2016-03-07 УБ ХОТ ДАХ ОРХОН АЙМАГ
Түвшинжаргал Энх-Амгалан 432

“АМЖИЛТЫН ХӨТӨЧ” цуврал уулзалт сургалтыг амжилттай хийлээ.

Орхон аймгийн нийт 12 сургуулийн хүүхдийн байгууллагын гишүүд, сурагчидтай “Амжилтын хөтөч” уулзалтыг зохион байгууллаа. Улаанбаатар хот дахь Орхон аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ү.Амарбат, дэд тэргүүн Батбаатар, удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганбаяр, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэсийн мэргэжилтэн Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг сургуулиудад ажилласан.

Бид өөрсдийн хувийн туршлагаа хуваалцаж, хүүхдийн байгууллагын гишүүдэд зөвлөгөө өгч, Идэвхитэй иргэн байхыг уриалсан. Үйл ажиллагаанд 12 сургуулийн нийт 500 гаруй сурагчид хамрагдлаа.


Сэтгэгдэл ачааллаж байна ..