Эрдэнэт хотноо “ЭРДЭНЭТ 1000 МЭТГЭЛЦЭГЧ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
2016-03-04 УБ ХОТ ДАХ ОРХОН АЙМАГ
Түвшинжаргал Энх-Амгалан 325

Эрдэнэт хотноо “ЭРДЭНЭТ 1000 МЭТГЭЛЦЭГЧ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Манай холбооны 2016 оны үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж буй нэг гол хөтөлбөр бол “ЭРДЭНЭТ 1000 МЭТГЭЛЦЭГЧ” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 1000 хүнд мэтгэлцээний сургалт зохион байгуулж, мэтгэлцэгч болон мэтгэлцээний сургагч багшаар бэлтгэх юм.

            Хөтөлбөрийн эхний үйл ажиллагаа болгож 2016 оны 03-р сарын 02-04-ны өдрүүдэд “Эрдэнэт” хотноо 350 сурагчид мэтгэлцээний үндсэн сургалт болох 14 цагийн сургалтыг 2 ээлжээр заасан бөгөөд эхний ээлжинд 150 дараагийн ээлжинд 190 сурагч хамрагдаж 340 мэтгэлцэгч хүүхэд бэлтгэгдсэн болно. Мөн 13 багшид сургалт зохион байгуулж мэтгэлцээний дасгалжуулагч багшаар бэлтгэсэн. Сургалтыг Улаанбаатарх хот дахь Орхон аймгийн залуучуудын холбооны тэргүүн, Отгонтэнгэр Их Сургуулийн багш Ү.Амарбат, Улаанбаатарх хот дахь Орхон аймгийн залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын мэтгэлцээний танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батням нар зохион байгуулсан.

            Цаашид үйл ажиллагаа хөтөлбөр төлөвлөгөөний дагуу үргэлжилж 2016 оны эцэст 1000 мэтгэлцэгч бэлтгэх юм. Энэхүү үйл ажиллагааг Отгонтэнгэр Их сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Орхон аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Эрдэнэт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, JCI Прогресс салбар байгууллага зэрэг байгууллагууд хамтран оролцож байгаа юм. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..