ОРХОН АЙМАГТ ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.
2015-10-29 УБ ХОТ ДАХ ОРХОН АЙМАГ
Түвшинжаргал Энх-Амгалан 347

ОРХОН АЙМАГТ ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

Улаанбаатар хот дахь Орхон аймгийн залуучуудын холбоо 2015 оны 09-р сараас эхлэн Орхон аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Эрдэнэт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр нь Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн өөрийн санаачлагын байгууллагуудыг шинээр байгуулах, одоо ажиллаж байгаа байгууллагуудыг дэмжих зорилготой бөгөөд уг зорилгынхоо хүрээнд жилийн турш хүүхдийн байгууллагууд руу болоод хүүхдийн байгууллагуудтай хамтран ажилладаг залуучууд, шийдвэр гаргах түвшний хүмүүст чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.

Хөтөлбөрийн хүрээнд гаргасан төлөвлөлтийн дагуу нийт 13 үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн байгууллагаар дамжуулан ИДЭВХИТЭЙ ЗАЛУУ ИРГЭД-ийг бэлтгэх юм.

Орхон аймагт ЕБС-уудад нийт 18000 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд энэхүү хөтөлбөр нь 2000 гаруй хүүхдийг хамарч хэрэгжих юм. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..