МЗХ-ны салбар нэгжүүдийн нэгдсэн хурал болж шилдгүүдээ тодрууллаа
2016-02-29 УБ ХОТ ДАХ ОРХОН АЙМАГ
Түвшинжаргал Энх-Амгалан 340

МЗХ-ны салбар нэгжүүдийн нэгдсэн хурал болж шилдгүүдээ тодрууллаа

МЗХ-оос жил бүр зохион байгуулдаг салбар нэгжүүдийн нэгдсэн хурал болж өнгөрлөө. Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, салбар хороо холбоодын тэргүүнүүд оролцож 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2016 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, салбар бүрийн залуучуудын өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэж дууслаа.

МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат хурлыг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн хурал шинэ бүтэц, дүрэмтэй болсноос хойшхи анхны хурал болж байна. 2016 он хариуцлагатай сонголтын жил учраас энэ хурал ч мөн хариуцлагатай үр дүнтэй байх ёстой” хэмээн онцоллоо.

Энэхүү чуулга уулзалтанд Улаанбаатар хот дахь Орхон аймгийн залуучуудын холбооны Дэд тэргүүн Б.Батбаатар амжилттай оролцож нийт Орхон аймгийн залуучуудын үзэл бодол мөн МЗХ-оос хэрэгжүүлж буй “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд идэвхтэй оролцож, цаашид үргэлжлүүлэн дэмжихээ санал нэгтэйгээр хэлсэн юм. 

Бидний хувьд өнгөрөгч 2015 он онцлон сайшаах зүйл ховор байсан боловч шинэ 2016 он маань дэлгэр сайхан, амжилт бүтээлээр дүүрэн байх шинжтэй байна. Тиймдээ ч энэ жил бид маш олон ажилыг төлөвлөөд хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.




Сэтгэгдэл ачааллаж байна ..